Архангай аймгийн Цэнхэр сумын ИТХ

Архангай аймгийн Цэнхэр сумын ИТХ

Архангай аймгийн Цэнхэр сумын ИТХ Архангай аймгийн Цэнхэр сумын ИТХ

Фото мэдээ


нийт 43

Хурлын ажлын албаны 2025 оны нэгдүгээр улирлын тайлангийн ярилцлага зохион байгууллаа.

2025-03-31 2
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА ЗАСГИЙН ГАЗРЫН 2023 ОНЫ 301 ДҮГЭЭР ТОГТООЛ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛЖ БАТЛАХ, АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ, ҮР ДҮН, МЭРГЭШЛИЙН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ ЖУРМЫН 3.1 ДЭХ ЗААЛТЫН ДАГУУ АЛБАН ХААГЧДЫН 2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЭЖ, ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ЗОРИЛГООР ЯВЦЫН ЯРИЛЦЛАГЫГ 3 ДУГААР САРЫН 31-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛЖ, АЖИЛ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОЖ, ДҮГНЭЛТ ГАРГАЖ АЖИЛЛАА.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаан хуралдлаа.

2025-03-26 5
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаан 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 68 хувийн ирцтэй хуралдаж 1. Төлөөлөгчийн үйл ажиллагааны ёс зүйн дүрэм шинэчлэн батлах тухай. 2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай 3. Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж зургаан тогтоол гаргаж ажиллаа.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖЛЫН ХЭСЭГ СУМАНД АЖИЛЛАА.

2025-03-18 28
Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайханаар ахлуулсан зөвлөн туслах ажлын хэсэг суманд удирдамжийн дагуу ажиллаж, Төрийн албаны шинэтгэл үйл ажиллагаа, Төрийн албаны тухай хууль тогтоомж, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилт, хүний нөөцийн удирдлага мэдээллийн тогтолцоо цахим системийн танилцуулга, анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өгч, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж буй байдалтай танилцан, хүний нөөцийн үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, мэргэшил арга зүйн зөвлөгөө өгч зөвлөн туслах ажлыг гүйцэтгэлээ.

Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын хэсэг суманд ажиллаа.

2025-02-14 34
Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Гомбодорж, Хурлын ажлын алба, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн суманд ажиллаа. Үүнд: 1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга нарт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар сургалт зохион байгууллаа. 2. Сумын төсөвт байгууллагын дарга, эрхлэгч нартай уулзаж, санал хүсэлтийг хүлээн авч, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. 3. Иргэд, ЕБС-ын ахлах ангийн сурагчдад аймгийн ГХУСАЗСЗөвлөлөөс сургалт зохион байгууллаа. 4. Аймгийн ГХУСАЗСЗөвлөл, НДХэлтэс, ГБХЗГазрын албан хаагчид иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаа. 5. Аймгийн ИТХ-н ажлын албанаас сумын ИТХ-ын ажлын албаны ажилтай танилцаж, арга зүйгээр хангаж ажиллаа.

ИТХ-ын Зөвлөл шилэн дансны хуулийн хэрэгжилттэй танилцлаа.

2025-02-03 28
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтанд заасан эрх, үүргийн хүрээнд сумын төсөвт байгууллагуудын шилэн дансны хэрэгжилттэй танилцаж, санал хүсэлт солилцож ажиллаа. Үүнд: Сумын иргэдийн Төлөөлөгчдын Хурлын байгууллага, Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төвийн дарга, эрхлэгч, нягтлан бодогч нар байгууллагынхаа шилэн дансны тайланг сонсгож, санал хүсэлт солилцлоо.

Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах анхан шатны тэмцээнийг зохион байгууллаа.

2024-11-25 305
Монгол Улсын Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх зорилтын хүрээнд Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулах Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах анхан шатны тэмцээнийг зохион байгууллаа. Нийт 10 тамирчин оролцсоноос эрэгтэй төрөлд нэгдүгээр байрт Б.Шаравдорж, хоёрдугаар байрт Г.Баттулга, эмэгтэй төрөлд нэгдүгээр байрт Д.Цэрэндолгор нар шалгарч, хагас шигшээ тэмцээнд оролцох батламж авлаа. Мөн тэмцээнд амжилттай оролцсон Б.Шаравдорж, Г.Баттулга, Д.Цэрэндолгор, Ч.Олонбаяр, Ж.Жавзандайрий нарт Өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал олгов.

Монгол Улс Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд "Волейбол" -ын тэмцээн зохион байгууллаа.

2024-11-22 311
Монгол Улс Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас "Волейбол" -ын тэмцээнийг сумын албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дунд зохион байгууллаа. Тус тэмцээнд нийт 15 баг оролцсоноос эрэгтэй төрөлд нэгдүгээр байрт Хүүхдийн цэцэрлэгийн баг, хоёрдугаар байрт Тамир баг, гуравдугаар байрт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баг, эмэгтэй төрөлд нэгдүгээр байрт Буйлан баг, хоёрдугаар байрт Ар тамч баг, гуравдугаар байрт ЕБС баг тус тус шалгарлаа.

Монгол Улс Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд "Үндсэн хуулиа мэдье" асуулт, хариултын тэмцээн зохион байгууллаа.

2024-11-21 302
Сумын ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын Үндсэн хуулийн мэдлэгийг дээшлүүлэх, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилтын хүрээнд "Үндсэн хуулиа мэдье" асуулт, хариултын тэмцээнийг багуудын мэндчилгээ, Үндсэн хуулийн агуулгаар жүжигчилсэн тоглолт, асуулт хариулт гэсэн 2 үе шаттайгаар зохион байгууллаа. 1-р байрт 12А ангийн Эрх чөлөө баг, 2-р байрт 12Б ангийн Од баг, 3-р байрт 10Б ангийн хамт олон баг тус тус шалгарлаа. Нийт оролцсон баг, ангийнхандаа баярлалаа.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ес дэх удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 96% ирцтэй хуралдлаа.

2024-10-21 410
Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 21-ны өдөр 96% ирцтэй хуралдлаа. Анхдугаар хуралдааныг ахмад төлөөлөгч Дашчирэвийн Сүхбаатар даргалав. Анхдугаар хуралдаанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Чоймпогийн Болдбаатарыг 100% саналаар сонгов. Хурлын Зөвлөлийг байгуулж, хороодын ажиллах журам, хороодын бүтэц, бүрэлдэхүүнийг батлав. Сумын Засаг даргаар Чулуунхүүгийн Бармидыг 100% саналаар нэр дэвшүүлж, аймгийн Засаг даргад томилуулахаар уламжлах тухай тогтоолыг батлав.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус гуравдугаар хуралдаан хуралдаж, сумын 2024 оны төсвийг тодотгон батлах тухай, хоршоог хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах товыг тогтоох тухай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв.

2024-09-23 526
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус гуравдугаар хуралдаан 76.9% ирцтэй хуралдаж 1.Сумын 2024 оны төсвийг тодотгон батлах тухай 2.Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн төсөл сонгон шалгаруулах тов зарлах, хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арван зургадугаар хуралдаан хуралдав.

2024-07-31 705
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арван зургадугаар хуралдаан 53.8% ирцтэй хуралдаж Орон нутгийн Хурлын сонгуулийн сурталчилгааны ухуулах хуудас, зурагт самбар байрлуулах байршлыг тогтоох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Төлөөлөгчид "Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий сургалтад хамрагдлаа.

2024-05-20 748
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 166 дугаар тогтоол “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг иргэдэд сурталчлах, зөв мэдээдэл хүргэх зорилтын хүрээнд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нар “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ний сургалтад хамрагдлаа.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хоёрдугаар хуралдаан хуралдлаа.

2024-05-20 751
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хоёрдугаар хуралдаан 57.6% ирцтэй хуралдаж 1. Сумын 2024 оны төсөвт зохицуулалт хийх тухай 2. Хаягжуулалт батлах тухай 3. Сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай гэсэн гурван асуудлыг хэлэлцэж баталлаа.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арван дөрөвдүгээр хуралдаан хуралдлаа.

2024-02-27 876
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арван дөрөвдүгээр хуралдаан 62,9% ирцтэй хуралдаж 1. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Үндсэн хуулийн өдөрт зориулсан "Волейбол"-ийн тэмцээн зохион байгууллаа.

2024-01-13 925
2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан “Волейбол”-ийн тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй төрөлд зохион байгуулж нийт 14 баг оролцсон. Эрэгтэй төрөлд I байрт Ахлах сургуулийн баг, II байрт иргэдийн баг, III байрт ШТС-ын баг , эмэгтэй төрөлд I байрт оюутны баг, II ахлах сургуулийн баг, III байрт ЗДТГазрын баг тус тус байр эзэлсэн. Багуудын хураамж 400,000 төгрөгийг сайн үйлсэд зарцуулж Тамир багийн иргэн Ч.Оюунбилгийн эмчилгээний зардалд хандивлалаа.

"Үндсэн хуулиа хэн сайн мэдэх вэ" АХА тэмцээн зохион байгууллаа.

2024-01-12 1000
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасны дагуу “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг жил бүрийн 01 дүгээр сарын 13-ны өдөр орон даяар уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас "Үндсэн хуулийн өдөр"-ийг Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, түүний ач холбогдлыг иргэд, олон нийтэд сурталчлах, Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилтын хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арван гуравдугаар хуралдаан хуралдлаа.

2023-12-20 995
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арван гуравдугаар хуралдаан 81.4% ирцтэй хуралдаж 1.Сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай 2. Сумын нийгэм, эдийн засгийн хөгжлийн 2023 оны жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай 3. Сумын 2024 оны төсвийн төслийн тухай 4. Сумын нийгэм, эдийн засгийн хөгжлийн 2024 оны жилийн төлөвлөгөө батлах тухай асуудлыг амжилттай хэлэлцэж 8 тогтоол гаргасан байна.

Шатар сонирхогчдын Сумын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.

2023-11-27 982
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолуудуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын Сумын аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Нийт оролцсон тамирчдаас эрэгтэй төрөлд I байрт Б.Должинсүрэн, II байрт Д.Очирхуяг, III байрт Д.Шаравдорж, эмэгтэй төрөлд I байрт Д.Цэрэндолгор, II байрт Ж.Жавзандайрий, III байрт Ч.Олонбаяр нар шалгарлаа. Аймгийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнд оролцох эрх авсан Б.Должинсүрэн, Д.Очирхуяг, Д.Цэрэндолгор нартаа амжилт хүсье.

2023 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлын тайланг сонсож ажиллаа.

2023-11-22 1014
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ээлжит наймдугаар хуралдаанаар сумын 2023 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлын тайланг сонсож, санал дүгнэлт гаргаж ажиллаа.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус нэгдүгээр хуралдаан хуралдлаа.

2023-11-17 1054
Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус нэгдүгээр хуралдаан 100% ирцтэй хуралдлаа.

Та 2023 онд суманд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд саналаа өгсөн үү.

санал өгсөн: 18
13 / 72%
3 / 17%
2 / 11%