Архангай аймгийн Цэнхэр сумын ИТХ

Архангай аймгийн Цэнхэр сумын ИТХ

Архангай аймгийн Цэнхэр сумын ИТХ Архангай аймгийн Цэнхэр сумын ИТХ

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

2025-01-13

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтын дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд иргэдэд Үндсэн хуулийн өдрийг сурталчлах, Үндсэн хуулийг танин мэдүүлэх арга хэмжээг хөтөлбөрийн дагуу зохион байгууллаа. Үүнд: 

1. Үндсэн хуулийн өдрийг нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх зорилтын хүрээнд иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагын дунд "Волейбол"-н тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй төрөлд зохион байгууллаа. Тус тэмцээнд нийт 13 баг тамирчин оролцсоноос эрэгтэй төрөлд 1-р байрт Номин Хангайн Төгөл, 2-р байрт Хүүхдийн цэцэрлэгийн баг, 3-р байрт ЭМТөвийн баг тамирчин, эмэгтэй төрөлд 1-р байрт Буйлан баг, 2-р байрт Алтан-Овоо баг, 3-р байрт ЭМТ-I баг тус тус байр эзэллээ. 

2. Төсөвт байгууллагуудын дунд зохион байгуулсан "Үндсэн хуулиа хэн сайн мэдэх вэ" асуулт хариултын тэмцээнд нийт 5 байгууллага оролцсоноос 1-р байрт ЗДТГ-ын "Их хуралдай" баг, 2-р байрт ЕБСургуулийн "Цэц" баг, 3-р байрт Хүүхдийн цэцэрлэгийн "Цэцэн" баг тус тус байр эзэллээ. 

3. Үндсэн хуулийн өдрийг нийтээр тэмдэглэх зорилтын хүрээнд иргэдийн дунд нийтийн бүжиг зохион байгуулж, иргэдэд Үндсэн хуулийн талаар мэдээлэл өгч, хуулийг сурталчилж ажиллаа. 

Та 2023 онд суманд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд саналаа өгсөн үү.

санал өгсөн: 18
13 / 72%
3 / 17%
2 / 11%